ЦООНОГИЙН ГЕОФИЗИКИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Print PDF

 

Бид цооногийн хана орчмын түүний гүний дагуух цооногийн чулуулагийн физик шинж чанарыг каротажийн олон төрлийн хэмжилтээр бэхэлгээний яндантай болон яндангүй цооногт тогтоодог.
“Жи энд Ди Эс” ХХК нь өөрсдийн үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр дээшээ ба доошоо чигтээ цооногийн геофизикийн ажлыг доорхи үзүүрийн багажуудаар хийж гүйцэтгэж байна:
 
Байгалийн Гамма
Эсэргүүцэл/СП
Цооногийн хэмжээс
Цооногийн налуу-хазайлт
Гамма-Гамма Нягт
Хос Нягт
Албадмал туйлшрал
Спектраль Гамма
Шингэний эсэргүүцэл & Температур
Full-wave acoustic sonic
Оптик Цооногийн зураг
Авианы Цооногийн зураг
Цооногийн камер
бусад аргачлал  

Бид 2007 оны туршид Дорнодын Гурванбулагийн урааны далд уурхайд 265 м-ийн гүнд Монголд анх удаа дээшээ чигтэй цооногийн каротажийн хэмжилтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Мөн бид хамгийн гүн (Оюу Толгойн уурхайн бүс) бага гүний (нефтийн цооногийн каротажаас бусад) каротажийн хэмжилтийг хийж гүйцэтгэсэн: – 1747 м.

ЦООНОГИЙН ГЕОФИЗИКИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Цооногийн геофизикийн хэмжилт нь өвөрмөц орчинд хийгдэж байгаа ердийн геофизикийн хэмжилт юм. Уламжлал ёсоор ашигт малтмалын хайгууль хийхэд өрөмдлөг хийхийн өмнө агаарын болон гадаргуугийн геофизикийн хэмжилтийг хийдэг. Өнгөрсөн үед цооногийн геофизикийн хэмжилт нь нэмэлт мэдээлэл цуглуулах зорилгоор түгээмэл ашиглагддаггүй байв. Учир нь өрөмдлөгийн ажил өртөг багатай тул илүү олон цооног өрөмдөх боломжтой байжээ. Гэсэн хэдий ч өрөмдлөг нь хайгуулийн ажлын хамгийн зардал өндөртэй хэсэг болохын хирээр цооногийн хана орчмын чулуулагийн шинж чанарыг бодитоор тогтоох цооногийн геофизикийн хэмжилтийн давуу тал нэмэгдэв.
Өрөмдлөгийн гол зорилго нь тухайн цооногийн дайрч гарсан эрдэсжилтийн хэмжээг тогтоох болон түүнийг хэмжих, түүнчлэн геологийн нөхцлийн талаарх мэдээлэл гарган авахад оршдог.Саяхныг хүртэл цооногийн мэдээлэл нь үндсэндээ зөвхөн өрөмдлөгийн бүтээгдэхүүн болох керн (чөмөг чулуу) эсвэл шламан дээр суурьлаж байлаа. Гэсэн ч керн нь ихэнхдээ хамгийн чухал хэсэгтээ өрөмдлөгийн хүнд нөхцлөөс шалтгаалан алдагдсан зэргээс шалтгаалан бүрэн гүйцэт үнэн мэдээлэл олж авах боломж мууддаг.
Тийм учраас өрөмдлөгө хийгдсэн хоосон цооног нь цооногийн геофизикийн үнэтэй хэмжилтийн талбар болон хувирсан. Цооногийн геофизикийн хэмжилт нь цооногийн дайрч гараагүй ойролцоо орших хүдрийн эрдэсжилтийн бүсийг олж тогтоох, керн нь алдагдсан хэсгийн үнэлгээ хийх боломжийг олгодог. Цөмийн хэмжилтийн хэмжилтүүдийг бэхэлгээний яндантай цооногт хийж болдог.


   

Гадаргуугийн геофизикийн ажлын үйлчилгээ

Жи энд Ди Эс ХХК нь гадаргуугийн геофизикийн ажлын талбайн хэмжилт, мэдээлэл боловсруулалт, тайлалыг хийж гүйцэтгэдэг. Бид үйлчлүүлэгчдийнхээ хайгуулийн

  дэлгэрэнгүй...

Цооногийн геофизикийн ажил үйлчилгээ

Бид цооногийн хана орчмын түүний гүний дагуух цооногийн чулуулагийн физик шинж чанарыг каротажийн олон төрлийн хэмжилтээр бэхэлгээний яндантай 

дэлгэрэнгүй...

Геофизикийн зөвлөх үйлчилгээ

Жи энд Ди Эс ХХК нь эрчим хүчний болон ашигт малтмалын хайгуульд, байгаль орчины, геотехникийн, усны хайгуулийн ажилд болон уурхайн төлөвлөлтийн судалгааны ажлуудад.

 дэлгэрэнгүй...

Холбоо барих

"Жи энд Ди Эс" ХХК
АОС-7, Цагдаагийн гудамж, 2-р хороо Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Утас:        +976 - 7007 8008
Факс:       +976 - 7007 9009
Вэбсайт:   http://www.gds.mn