Аюулгүй Байдлын Бодлогын Мэдэгдэл

Print PDF

ХАМРАХ ХҮРЭЭ

 

Энэхүү мэдэгдлээр Компанийн аюулгүй байдлын бодлогын хүрээнд доорхи ажиллагааг зохицуулдаг болохоо илэрхийлж байна:  

Үйл ажиллагааны аюулгүй байдал:  компанийн урт хугацаанд үйл ажиллагаа явуулах хөгжих боломжийг олгох аюулгүй байдлаа хангах үүднээс дотоод мэдээлэл, харилцагчдын мэдээлэл, компанийн дотоод бичиг баримт зэргийг чандлан хамгаална.  

Мэдээллийн аюулгүй байдал: компани нь өөрийн ажиллагсад, хувь нийлүүлэгчид, үйл ажиллагаа, харилцагчдынхаа талаарх мэдээлэл, түүнчлэн үйл ажиллагааны хүрээнд олж авсан мэдээллийг бусад этгээдүүдэд хуулиар хүлээсэн үүргээс бусад тохиолдолд ил болгохгүй.  

Нийгмийн хариуцлага: Компани нь Монгол улсын үндсэн хууль бусад холбогдох хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ялангуяа аливаа хэлбрийн Авилгыг цээрлэж, арьсны үзэл, хэт үндэсхэг үзэл зэрэг нийгмийг хагалган бутаргах үзлийг хөхүүлэн дэмжихгүй ба Хүүхдийн хөдөлмөрийг үл тэвчих зарчмыг мөрдлөгө болгоно.

 

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ

 

Энэхүү бодлогын талаар Компанийн менежментийн багаас батласан төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулж аргазүйн удирдамж өгнө. Компанийн нийт ажиллагсад, үүний дотор түр ажилтангууд өөрийн ажил үүргийн хүрээнд Компаний аюулгүй байдлын бодлогыг мөрдлөг болгон ажиллах ба Энэ бодлоготой зөрчилдсөн аливаа зөрчил тохиолдлуудыг өөрийн удирдах албан тушаалтан мэдэгдэнэ.

 

ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

 

Удирдах албан тушаалтнууд нь, үүний дотор ерөнхий инженер нь энэ бодлоготой холбоотой мэдээллийг цуглуулах, тайлагнах, хянах, зөрчлийг арилгах ажилд идэвхитэй оролцох бөгөөд зөрчлийг арилгах шаардлагатай арга хэмжээнүүдийг компанийн удирдлагад танилцуулж хэрэгжүүлнэ.

Гадаргуугийн геофизикийн ажлын үйлчилгээ

Жи энд Ди Эс ХХК нь гадаргуугийн геофизикийн ажлын талбайн хэмжилт, мэдээлэл боловсруулалт, тайлалыг хийж гүйцэтгэдэг. Бид үйлчлүүлэгчдийнхээ хайгуулийн

  дэлгэрэнгүй...

Цооногийн геофизикийн ажил үйлчилгээ

Бид цооногийн хана орчмын түүний гүний дагуух цооногийн чулуулагийн физик шинж чанарыг каротажийн олон төрлийн хэмжилтээр бэхэлгээний яндантай 

дэлгэрэнгүй...

Геофизикийн зөвлөх үйлчилгээ

Жи энд Ди Эс ХХК нь эрчим хүчний болон ашигт малтмалын хайгуульд, байгаль орчины, геотехникийн, усны хайгуулийн ажилд болон уурхайн төлөвлөлтийн судалгааны ажлуудад.

 дэлгэрэнгүй...

Холбоо барих

"Жи энд Ди Эс" ХХК
АОС-7, Цагдаагийн гудамж, 2-р хороо Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Утас:        +976 - 7007 8008
Факс:       +976 - 7007 9009
Вэбсайт:   http://www.gds.mn