ГАДАРГУУГИЙН ГЕОФИЗИКИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Print PDF

 

 

Жи энд Ди Эс ХХК нь гадаргуугийн геофизикийн ажлын талбайн хэмжилт, мэдээлэл боловсруулалт, тайлалыг хийж гүйцэтгэдэг. Бид үйлчлүүлэгчдийнхээ хайгуулийн ажлын зорилгоос хамаарч гадаргуугийн геофизикийн доорхи аргуудаар ажлыг хийж гүйцэтгэдэг:

 

Цахилгаан томограф 

Спектраль гамма

TEM (Агшин зуурын цахилгаан соронзон хэмжилт)

Сейсмик (including the ReMi)

Соронзон

Хүндийн хүч and Микро Хүнд хүч

Албадмал туйлшрал ба Эсэргүүцэл

 

Гадаргуугийн геофизикийн хэмжилтийн ажлыг голчлон ашигт малтмалын хайгуулийн ажилд ашиглахаас гадна байгаль орчины үнэлгээ хийх, уул уурхайн төлөвлөлт хийх, геотехникийн инженерийн үнэлгээ хийх болно усны хайгуулийн ажилд ашигладаг.

 

ГАДАРГУУГИЙН ГЕОФИЗИКИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Гадаргуугийн геофизикийн хэмжилтийн аргууд нь физик, цахилгааны үйлчлэл эсвэл химийн шинж чанарт үзүүлэх нөлөөг хэмжих замаар гадаргуу орчимын чулуулагийн шинж байдлыг тогтоох, тодорхойлох, зураглал үйлдэх боломжийг олгодог. Эдгээр үл гэмтээх хэмжилтүүд нь  геологийн нарийвчилсан мэдээллээр хангах, гадаргуугаас сорьцлох ба канав татах газрыг тогтоох, боломжит гажлын бүсийг тогтоох зэрэгт үр дүнтэй ашиглагддаг. Гадаргуугийн геофизикийн мэдээллийг региональ геологийн мэдээллээс авхуулаад нарийвчилсан талбарын геотехникийн шинжилгээнд зориулагдсан байдлаар цуглуулж болдог.
Гадаргуугийн геофизикийн аргууд нь газрын гадаргуу орчмын чулуулагийн орчныг судлахын тулд шинжилгээний идэвхтэй болон идэвхгүй хэмжилтүүдийг ашигладаг. Геофизикч нар үл харагдах геологийн тогтоцыг гадаргуугийн болон агаарын геофизикийн эсвэл их ховор тохиолдолд цооногийн геофизикийн хэмжилтүүдийг физик хэмжээсийг ашиглан зурдаг. Ашигт малтмалын хайгуульд үр дүнтэйгээр ашиглагддаг геофизикийн хэмжилтийн арга зам нь эдийн засгийн ач холбогдолтой чухал ашигт малтмалын оршин байгааг шууд болон шууд бус байдлаар бусад чулуулагаас ялгарах физик шинж чанараар нь ялгах чадвартай байдаг. Энэ үеэр дэвсгэр утгаас аажмаар ялгарсан эсвэл эрс ялгарсан гажлуудыг хэмжилтээр бүртгэдэг. Гажлууд нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй байхаас гадна өөрийн эх үүсвэрийн төв нь байх албагүй байдаг. Эдгээр гажлууд нь эдийн засгийн ач холбогдолтой ашигт малтмлаас үүсдэг боловч ашигт малтмалын эрдэсжилт нь орчны чулуулагаас эрс ялгаатай байгаа ч энэ онцгой их гажилыг үүсгэхгүй байж болдог. Гадаргуугийн геофизикийн хэмжилтийг идэвхгүй (байгаль дээрх байгаа оронг хэмждэг) эсвэл идэвхтэй гэж ангилдаг. Идэвхгүй хэмжилтүүдэд соронзон болон хүндийн хүчний орон, байгаль дээрх альфа ба гамма цацрагийн, болон байгалийн цахилгаан орны хэмжилд ордог. Бүх төрлийн цахилгаан хэмжилтүүд, цахилгаансоронзон хэмжилт ба сейсмикийн хэмжилтүүд үүнд ордог.


 

 

 

MINERAL EXPLORATION

Ашигт малтмалын хайгууль


mining 


Уул уурхай


GEOTECHNICAL ENGINEERING

Геотехникийн инженерийн тооцоолол


ENVIRONMENTAL MONITORING ETC

Байгаль орчины үнэлгээ ба бусад


WATER INVESTIGATION 


Газрын гүний усны судалгаа

Гадаргуугийн геофизикийн ажлын үйлчилгээ

Жи энд Ди Эс ХХК нь гадаргуугийн геофизикийн ажлын талбайн хэмжилт, мэдээлэл боловсруулалт, тайлалыг хийж гүйцэтгэдэг. Бид үйлчлүүлэгчдийнхээ хайгуулийн

  дэлгэрэнгүй...

Цооногийн геофизикийн ажил үйлчилгээ

Бид цооногийн хана орчмын түүний гүний дагуух цооногийн чулуулагийн физик шинж чанарыг каротажийн олон төрлийн хэмжилтээр бэхэлгээний яндантай 

дэлгэрэнгүй...

Геофизикийн зөвлөх үйлчилгээ

Жи энд Ди Эс ХХК нь эрчим хүчний болон ашигт малтмалын хайгуульд, байгаль орчины, геотехникийн, усны хайгуулийн ажилд болон уурхайн төлөвлөлтийн судалгааны ажлуудад.

 дэлгэрэнгүй...

Холбоо барих

"Жи энд Ди Эс" ХХК
АОС-7, Цагдаагийн гудамж, 2-р хороо Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Утас:        +976 - 7007 8008
Факс:       +976 - 7007 9009
Вэбсайт:   http://www.gds.mn